I. ISpeakBetter-ын хичээлүүд
ISpeakBetter-ын хичээлүүдийн тухай
ISpeakBetter нь дэлхий даяар ганцаарчилсан, онлайн Англи хэлний сургалтыг интернэт талбараар дамжуулан оюутнууддаа хүргэдэг. Бид Европийн хэл судалгааны хүрээлэнгийн (CEFR) стандартын дагуу оюутнуудын түвшинг тогтоож ажилладаг.
Курсууд
Бид стандарт ангилалын таван (5) курсыг санал болгодог: (1) Ярианы анги; (2) Бизнесийн Англи хэл; (3) Хүүхдийн Англи хэл; (4) IELTs болон (5) TOEFL. Байгууллагын эсвэл их хэмжээтэй худалдан авалт хийсэн хэрэглэгч өөрсдийн хэрэгцээнд нийцсэн тусгай хөтөлбөр захиалах боломжтой бөгөөд энэ тохиолдолд төлбөр нэмэгдэж тооцогдоно. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзэх: http://ispeakbetter.com/courses
Хичээлүүд
ISpeakBetter өөрийн хичээлийн хөтөлбөрийг хичээл нэг бүрээр боловсруулж гаргадаг. Курсууд ялгаатай тооны хичээлүүдтэй. Ихэвчилэн хичээл тус бүр нь 30 минутанд багтаж ярилцаж ажиллахаар зориулагдсан. Гэвч оюутан тус бүрийн сургалтын үйл явц өөр өөр байдаг тул манай багш нар оюутны сургалтын явцтай нийцүүлэн хөтөлбөрөө уян хатан болгож хичээлийг өгөөжтэй зохион байгуулдаг.
II. Багш нар
Бид багш нараа тэдний мэргэжил, ур чадварыг нь өөрийн байгууллагын дүрэм, шалгуурын дагуу сайтар шалгаж сонгон авдаг. Тэд оюутнуудад үргэлж чанартай сургалт өгөх шаардлагын үүднээс багшлах чадварын сургалт болон дадлагыг байнга хийж ур чадвараа хөгжүүлж байдаг.
Та манай өргөжин тэлж байгаа багийн нэг гишүүн болохыг хүсэж байна уу? Бидний ажилтан шалгаруулдаг вэбсайтад багшаар бүртгүүлнэ үү. (https://recruitment.ispeakbetter.com/)
III. Бүртгүүлэх болон туршилтын үнэгүй хичээлд суух
Бүртгүүлэх ба манай туршилтын үнэгүй хичээлийг авч үзэх. Туршилтын үнэгүй хичээл болгон 15 минут үргэлжилдэг. Туршилтын үнэгүй хичээл нь ISpeakBetter-ын оюутны талбар, онлайн анги болон хичээлийн хөтөлбөрийн талаар танд ойлголт өгөх зорилготой. Манай багш нар танд тохиромжтой хөтөлбөрийг санал болгосноор таны Англи хэлний чадварыг сайжрахад тусалж чадна.
Энд дарж бүртгүүлэх: ТУРШИЛТЫН ҮНЭГҮЙ ХИЧЭЭЛ АВАХ
IV. Хичээлүүд худалдан авах
Багцууд
Манай багц хичээлүүд хоёр (2) долоо хоногоос зургаан (6) сар хүртэлх хугацааны маш олон сонголтуудтай. Оюутнууд өөрийн хүссэн хугацаагаар, хичээлийн хөтөлбөр, хуваарь болон багшаа сонгох боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй бол эндээс:http://ispeakbetter.com/#package-section
Төлбөр төлөх сонголтууд
Та Visa, Mastercard болон Paypal ашиглан төлбөрөө төлөх боломжтой. Бүртгүүлэхдээ урамшууллын код ашигласнаар та үнийн хөнгөлөлт авах боломжтой. Монгол улс дах манай албан ёсны төлөөлөгчийн сошиал хуудсанд нэгдэж урамшууллын код авна уу.
V. Оюутны талбар
Бидний оюутны талбар нь ISpeakBetter-ын хичээлийн хөтөлбөр болон бусад олон үнэгүй хичээлүүдийг авах боломжтой ба энэ нь таныг хичээлийн бус цагаар өөрийн Англи хэлээ давтахад туслана.
Та өөрийн талбарт нэвтэрснээр өөрийнхөө хичээлийн бүх үйл явц, хичээл бүрийн дүгнэлт болон багшийн зөвлөгөө заавартай байнга танилцаж ажиллах боломжтой болно.
Оюутны талбар хэрхэн ажилладаг талаарх мэдээлэлтэй танилцахыг хүсвэл энд дарна уу:
VI. Интернэт хичээлийн танхим
Бидний интернэт хичээлийн танхим таны оюутны талбарт байгаа. Оюутнууд болон багш нар яг таны сонгосон хуваарьт хичээл эхлэх цагт Интернэт хичээлийн өрөөнд нэвтэрдэг. Хичээлийн слайдууд болон чат бичих цонх хичээлийн явцад сургалтанд үр дүнтэйгээр хэрэглэгддэг.
Камер болон микрофонтой төхөөрөмжөөр оюутан онлайн хичээлд оролцох ёстой.
VII. Гар утасны аппликейшин
ISpeakBetter апп нь одоогоор Android болон iOS утаснуудад ажиллаж байгаа. Эндээс апп-аа суулгах!
VIII. Хичээлийн бичлэг
Орсон хичээл тус бүрийн аудио бичлэгийг хийж оюутны талбарт хадгалдаг. Оюутнууд энэ бичлэгээ хуулж хадгалах болон дахин сонсож болдог. Бүх аудио бичлэг хуваарьт хичээл орсноос хойш хоёр (2) хоног хадгалагддаг тул амжиж хуулж авах ёстой.
IX. Хичээл цуцлах болон түр хойшлуулах
Та өөрийн оюутны талбараас тухайн өдрийн хичээлийг цуцлах эсвэл хоёр (2) буюу түүнээс олон хоногоор хичээлийн хуваариа хойшлуулж түр зогсоож асуудлаа шийдэх боломжтой. Хэр хугацаагаар төлбөр нэмж төлөхгүйгээр хичээлээ хойшлуулах боломж нь таны худалдан авсан багцаас хамаардаг.